自定内容

             Chinese 丨 English 丨 Mongolian

 

       Jianzhong хууль зүйн фирм нь ( тусгай хоршоолол ) анх 1986 онд удирдагч Сунг үүсгэн байгуулсан бөгөөд 1987онд төрийн өмчит аж ахуйн нэгж болгож үйл ажиллагаагаа эхлүүлсэн.2001 онд компанийн бүтцийг хоршооллын хууль зүйн фирм болгосон бөгөөд компанийн удирдлагын дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн, 2011онд компанийн бүтцийг дахин тусгай хоршооллын хууль зүйн фирм болгосон. Jianzhong хууль зүйн фирм нь 28 жил хөгжин үйл ажиллагаагаа явуулж байна. Jianzhong хуулийн фирм нь Бугат хотын төвд газар ашиглах эрхтэй 8000м2 оффисын барилга болон хуульч өмгөөлөгчдийн орон сууцны барилгатай. Мөн биеийн тамирын заал, теннисний талбай, зоогийн газар, усан үзмийн талбай, цэцэрлэг гэх мэтийг байгуулсан. Jianzhong хууль зүйн фирм нь Бээжин, Тяньжин, Хөх хот, Шилийн Хот, Амстердам, Даллас, Нью-Йорк, Хонг Конг, Улаанбаатар хотод тус тус өөрийн салбараа байгуулсан. Компанийн дотоод бүтэц нь: гадаад харилцааны хэлтэс,татварын хэлтэс, Санхүү үнэт цаасны хэлтэс, Монгол улсын хөрөнгө оруулалтын хэсэг, Аж ахуйн нэгжийн хэлтэс,Ашигт малтмалын хэлтэс, Ерөнхий хэлтэс гэж хуваагдана.
       Манай хууль зүйн фирм одоогоор 23 нэртэй түнштэй , 60 гаруй өмгөөлөгч болон ажилчидтай ба 70 хувь нь магистрын зэрэглэл хамгаалсан бөгөөд 50 хувь нь гадаад хэлны чадвартай (Англи, Герман, Орос, Монгол, Япон, Итали, Испани). Манай хууль зүйн фирм ньчадвардаг хамт олонтойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна.
       Jianzhong хуулийн фирм нь 2004онд БНХАУ-ын 《бүх чиглэлийн хуульчдийн холбоо》нд элсэн орсон бөгөөд 2006онд ADVOC олон улсын хуульчдийн холбоонд элсэн орсон. Залгаан БНХАУ-ын өмгөөлөгчдийн холбооний《Үндэсний 100 шилдэг хуулийн фирм》-ээр шалгарсан мөн хууль зүйн яамн《Хуулийн салбарын шилдэг өрсөлдөгч》-өөр тодорч, БНХАУ-ын компаниудын《Шилдэг 40 төсөл хэрэгжүүлэгч хууль зүйн фирм》-ээр шалгарсан бөгөөд БНХАУ-ын хууль зүйн хэвлэлийн хүрээлэнгийн《БНХАУ-ын 100 хүчирхэг хуулийн фирм》-ээр шалгарсан, Их Британи улсын хууль эрх зүйн үнэлгээний байгууллагын дүгнэлтээр《Баруун Азийн арилжааны компаниудын хууль зүйн фирмийн нэгдүгээр байр》-р тодорсон , 1992оноос хойш《ӨМӨЗО-ын шилдэг хууль зүйн фирм》-ээр шалгарч ирсэн шилдэг хамт олон ажилчидтай байгууллага юм.
       Jianzhong хууль зүйн фирмийн Сунг захирал нь зургаа болон долоо дахь удаагийн БНХАУ-ын хуульчдын холбооны намын гишүүн болон дэд ерөнхийлөгч, эмэгтэй хуульчдын  холбооны ерөнхийлөгч, ӨМӨЗО-ын хуульчдын холбооны ерөнхийлөгч, хяналтын хорооны дарга, ӨМӨЗО-ын Ардын их хуралын хууль эрх зүйн зөвлөх мэргэжилтэн гэх мэт ажил эрхэлж байсан.Одоо БНХАУ-ын Ардын их сургуулийн хуулийн танхим ,Ши нан улс төрийн шинжлэх ухааны их сургууль, Тяньжин их сургууль, ӨМӨЗО-ын технологийн их сургууль гэх мэт их дээд сургуульд уригдан зочлогч профессор хийж байна.Сунг захирал нь 2 удаа хууль зүйн яамны《Үндэсний шилдэг хуульч》шагналаар шагнагдсан бөгөөд БНХАУ-ын хуульчдын холбооны《БНХАУ-ын хуульд тусгай хувь нэмэр оруулсан хүн》,《БНХАУ-ын шилдэг хуульч》шагнал, хууль зүйн яамны《хуулийн салбарын үлгэр жишээч ажилтан》мөн түүнчлэн 2012 оноос хойш Их Британи улсын хууль эрх зүйн үнэлгээний байгуулагын《Азийн шилдэг хуульч》шагналаар шагнагдсан байна.1992- 2005 онд ӨМӨЗО-ны 1,2,3,4 дэх удаагийн шилдэг 10 хуульчаар шалгарсан бөгөөд 2014онд《ӨМӨЗО-ны эдийн засгийн хүн》,《ӨМӨЗО-ны шилдэг 10 хуулийн хүн》гэх шагналууд хүртсэн.

 

Хууль Зүйн Үйлчлэх Хүрээ


        28жилийн турш Jianzhong нь Сунг Захирлын удирдлага дор бүх нөхөд  эвнэгдэлтэй,зорилго нэгтэй хоорондоо зохицон үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн.Манай компани нь 31 жилийн турш БНХАУ-ын нэртэй Baogang групп-д хууль зүйн зөвлөгөө өгч байгаа бөгөөд сүүлийн 10-аад жил Baogang,Тяньжин Tasly групп, Бугатын гангийн үйлдвэр,Лан Tai Солт групп, Ордос ноолуурын үйлдвэр,Бэй Чуан хувьцаат компани гэх мэт томоохон хэлбэрийн улсын болон бизнесийн байгууллагуудтай хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа худалдан авалт, эрх шилжүүлэх,үнэт цаас гаргах, олон улсын засгийн газрын зээл, олон улсын хөрөнгө, том жижиг төслийн тендер гэх мэт чиглэлээр хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж, 28жилийн турш санхүүгийн үнэт цаас, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх болон худалдан авах, монгол улсын бизнесийн салбарт хөрөнгө оруулалт гэх мэт чиглэлийн ажил үүрэгт тодорхой давуу чанарыг бий болгосон. Jianzhong хууль зүйн фирмийн хууль зүйн үйлчлэх хүрээ нь төмөр,ган металлиурги, хөнгөн цагаан, ховор элемент, химийн аж үйлдвэр, нүүрс, өнгөт металл, үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч,салхин эрчим хүч, нарны зайн үйлдвэрлэл, барилга, агаарын тээвэр, төмөр зам, хурдны зам, уул уурхай, интернэт банк, логистик, хөдөө аж ахуй, ноос, сүү цагаан идээ, хоол хүнс, архи, эм, олон улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдаа, аялал жуулчлал, боловсрол, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино, оюуны өмчийн эрхийн газар, шүүх болон арбитрын гэх мэт төрөл бүрийн хүрээнд ажиллаж байна.

 

脚注信息
 Copyright(C)2013-2015 内蒙古建中律师事务所
脚注栏目